2025 ОНЫ 07 САРЫН 05, БЯМБА ГАРИГ

Онцлох мэдээ

  • Онцлох

    ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨГӨӨН

    Гэр бүл, нийгмийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгоор ДЗОУБ-ын Төв ОНХөтөлбөртэй хамтран #Эцэг, эхийн зөвлөлийн зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.

    Дэлгэрэнгүй »

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА ХҮРЭЛБААТАРЫН БУЛГАНТУЯА БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА. 
Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга М.Буянхишиг болон тус газрын албан хаагчид оролцлоо. 
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга М.Буянхишиг уулзалтад оролцогчдод байгууллагын үндсэн үйл ажиллагаа болон Хүүхэд залуучуудын ордны үйл ажиллагааг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, ололт амжилт, тулгарч буй сорилтуудын талаар санал хуваалцсан юм.
Улсын их хурлын дэд дарга Х.Булгантуяа нь 2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа хэрэгжүүлсэн ажлууд, түүний санаачлан батлуулсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга хүүхэд хамгааллын салбарт томоохон ахиц өөрчлөлтийг гаргасан бөгөөд төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, үр дүн орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж, санал солилцлоо. Цаашид төрийн бодлогын түвшинд хүн амын хөгжлийг дэмжих цогц төвүүд байгуулах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
2025/03/14
ЦАХИМ КЕЙС ХЭЛЭЛҮҮЛЭГ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
💻📲🖥Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу сум, багийн Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын дунд кейс хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа. 
✅Хүүхдийн тусламжийн 108 утас болон бусад эх сурвалжаар хандаж байгаа кейсийн мэдээлэл солилцох, хамгааллын хариу үйлчилгээг хэрхэн үзүүлэн ажиллаж байгаа талаар бусдаас туршлага судлах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдлаа.
✅Засгийн газрын А/57 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/67 захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хурдан морины үсэргээ, сунгаа, морины ажил зохион байгуулуулахгүй байх талаар мэдээлэл солилцлоо💯
2025/03/13
БАЯНЦОГТ СУМЫН ЕБС-Д "ХҮҮХДИЙН ИТГЭЛТЭЙ УТАС"-ЫГ СУУРИЛУУЛАН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ
☎️Итгэлтэй утасны давуу тал☎️
👌 Хамгийн найдвартай харилцаа холбооны хэрэгсэл
👌 Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй
👌 Цахилгаан тасарсан үед ч ажиллана
👌 Өндөр давтамжит соронзон туяа цацруулдаггүй 
👌 Байгалийн гамшгийн үед ч ажиллана👌
Хамтарч ажилласан газар 👉Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,  👉Төв аймгийн Цахилгаан холбоо
☎️ Баянцогт ЕБС 70802719
2025/02/13
Гэр бүлийн боловсрол олгох цаг 👨‍👩‍👧‍👦🕰
(7 хоног бүрийн Баасан гараг 17:00 цаг)
✍️Сэдэв: Танин мэдэхийн тулд яагаад гэж асуудаг.
№04 Бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
Асуулт бүрийг нь сонсож, ярилцаж, зөвлөдөг байгаарай.❤️
2025/02/08
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтан ажиллах шинэ зохицуулалт орсон. Засгийн газрын 2024 оны 237 дугаар тогтоолоор орон нутагт 565, нийслэлд 268, улсын хэмжээнд нийт 833 нийгмийн ажилтан ажиллахаар шийдвэрлэсэний дагуу манай аймагт хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтнаар ажиллахаар хүсэлт ирүүлсэн иргэдийн  сонгон шалгаруулалтийг зохион байгуулж сонгон шалгаруулалтад тэнцсэн 19 сумын 25 иргэнийг Хүүхэд, бүлийн нийгмийн ажилтнаар томилсон. 
Төв аймгийн Зуунмод сумын 6 багт ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар томилогдсон нийгмийн ажилтнуудад Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалын газрын дарга М.Буянхишиг тушаалыг гардуулан, байгууллагын дотоод журмыг танилцуулж, нууцын баталгаанд гарын үсэг зуруулан, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн талаар ойлголт, мэдээлэл өглөө. Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Хатанбаатар, ИТХ-ын дарга Ж.Эрдэнэтоль нар нийгмийн ажилтнуудад баяр хүргэн, цаашдын ажилд нь амжилт хүсч, орон нутгийн зүгээс дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
2025/02/05
✅✅✅ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан албан хаагч нарт "Хүмүүжлийн эерэг арга" сургалт, байгууллага хамт олны дотоод уур амьсгалыг сайжруулах "Байгаль ба цаг агаар" сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөөг зохион байгууллаа. 
Сургалтад нийт 35 ажилтан алба хаагч хамрагдлаа.🤗
2025/02/03

Зөвлөмж зөвлөгөө

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/ 
❗️"Хүүхдийг үл хайхрах" гэж хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үүрэг хүлээсэн бусад этгээд хүүхдийн аюулгүй байдал, бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, боловсрол, хөгжлийн хэрэгцээг гачигдуулсан, асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсныг хэлнэ.
2024/09/19
Шар усны аюулаас урьдчилан сэргийлж, учирч болох эрсдэлээс өөрийгөө болон хүүхдээ хамгаалаарай❗️❗️❗️
📍 Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх; 
📍 Нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрнээс өөр гарц гармаар зорчихгүй байх;
📍 Малчид, том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьших;
📍 Гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох;
2024/04/03
👉🏡🏠Ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлье 📢📢📢 
 🫰Анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй🫰
2024/01/08
Төв аймгийн ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит 17 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор 2024 оныг "Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих" урианы жил болгон зарласан. Иймд Төв нутгийн иргэд, хүүхэд, залуучууд та бүхэн урианы жилийн ажлын төлөвлөгөөнд тусгах саналаа коммент хэсэгт үлдээх, https://docs.google.com/.../1FAIpQLSdWh3CSsrx.../viewform... холбоосоор цахимаар илгээх, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт цаасаар ирүүлэх, 70272484 утсаар холбогдож санал хүсэлтээ өгөх боломжтой. Иргэдийн саналыг 2024 оны 01 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд нээлттэйгээр хүлээн авна.📪⏰☎️
2024/01/08
❗️❗️❗️ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД❗️❗️❗️
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна
Цонх, тагтны салхивчинд зориулалтын хамгаалалтыг хийлгэх
Цонх, тагтны дэргэд хүүхэд авирах боломжтой ор болон бусад эд зүйлсийг байрлуулахгүй байх
Хүүхдийг цонх, тагтнаас хол тоглуулж байх
Цонх, салхивчийг бага насны хүүхэд онгойлгож чадахааргүй зориулалтын түгжээгээр түгжих
Өндрөөс үсэрч буй баатрын тухай адал явдалт болон хүүхэлдэйн киноны талаар хүүхдэд зөв ойлголт өгч, даган дуурайхгуй байхыг анхааруулах
2023/10/03
Хүүхдийн хүмүүжил төлөвшилд өдөр тутамдаа та бүхэн ашиглаарай.🤗👍👍🥰
Хүүхэд нэг эрдэнэ 
Хүмүүжил мянган эрдэнэ🤗
2023/09/11

Агентлагын мэдээ

🎨 Хүүхдийн баярыг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хамтрын зохион байгуулж буй онцлог арга хэмжээнүүдийн нэг нь “Kids Art” фестиваль юм. 
🎨 Хүүхэд аливаад өөрийн оролцолтойгоор өөрчлөлтийг хийж, тэмцэж, бүтээлч чанараа хөгжүүлэх нь ямар чухлыг бодитоор ойлгуулж чаддаг сайн агуулга, цар хүрээтэй ажил болдог. 
🎨 Гэр бүлээрээ хамтдаа зурж, ярилцаж, хөгжилдөж, “амьд” харилцааг бий болгож чаддаг тус наадам маань өмнө жилийнхээс илүү хүртээмжтэй болж байна. 
Хүүхдийнхээ оролцоог идэвхжүүлж, хүүхдээ сонсож, бүтээлч чанарыг нь хөгжүүлж байхад үргэлж санаа тавьж байгаарай. 🤗😍
#ХүүхэдХайрИрээдүй
2025/06/01
Хүний эрхийн үндэсний комисстой хамтран зохион байгуулж буй Хүүхэд бүр ялагч, хүүхэд бүр хамгаалагч “Хүүхдийн марафон-2025”-д энэ жил 8000 хүүхэд оролцлоо. 
ХГБХХЕГ-аас хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, хүүхэд бүрийн хүслийг сонсох “Томчуудаас юу хүсдэг вэ?” хүслийн хайрцгийг ажиллуулав. 
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан “Эрүүл чийрэг, тэсвэр тэвчээртэй, зөв хүмүүжилтэй иргэнийг төлөвшүүлэхэд спорт чухал үүрэгтэй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ дуртай спортоор нь дэмжиж байх хэрэгтэй.” гэдгийг онцолж байлаа.
2025/05/31
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дээшлүүлэх, сонгон шалгаруулах журмын 4.4, 7.1-т заасныг тус тус үндэслэн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг хүргэж байна.
1. Монгол Улсын иргэн байх
2. Эрүүгийн хуульд заасан авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэлгүй байх
3. Сэтгэцийн өвчингүй байх
4. Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.23-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх
5. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх
Бүртгүүлэх хүсэлтэй, шаардлага хангасан иргэд дараах имэйл хаягаар 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дотор илгээнэ үү.
Холбоо барих утас: 99260088, 51-262210
И-мэйл хаяг: tsersendulam@cfga.gov.mn
2025/02/17

✅Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн  хурал өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд боллоо. 
 Тус зөвлөлийн хурлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Л.Энх-Амгалан удирдан, дараах асуудлыг хэлэлцүүлэв.
Үүнд:
2025/01/28
2024/12/13

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 69
ЭНЭ 7 ХОНОГ 1096
ЭНЭ САР 906
НИЙТ 69781

Холбоо барих

Хаяг: ~/website/contact_us.aspx:
Монгол улс, Төв аймаг, Зуунмод сум, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар

Холбоо барих:
Утас: 70272484
Цахим шуудан tuv@cfga.gov.mn: tuv@fcy.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
Утас: +976-108

© 2023 он. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.